Олон улсын шалгалтын оноо дүйцүүлэлтийн удирдамж

Үнэлгээг дараах аргачлалаар дүйцүүлнэ. Үүнд:

 

6.7.1.Олон улсын шалгалтад хамрагдаж авсан үнэлгээг баталгаажуулах сертификат нь дүйцүүлэх үнэлгээний гол баримт бичиг болно.

6.7.2.Кембрижийн олон улсын шалгалтын үнэлгээг (AS, А) элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд суралцагчдын олон улсын шалгалтын дүнгийн хуудсан дээрх тоон (percentage uniform mark) болон үсгэн хэлбэрээр бичигддэг үнэлгээг дүйцүүлэхэд ашиглана.

 

6.7.3.Кембрижийн олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дараах утгуудад харгалзуулан тооцно.

 

АS түвшин

a /90-100/

a /80-89/

b

c

d

Элсэлтийн шалгалт  

A

A-

B

B-

C

 

А түвшин

А*

А

B

C

D

Элсэлтийн шалгалт  

A

A

A-

B

B-

 

6.7.4.Олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрийн стандарт түвшний үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд

 

IB /SL-стандарт түвшин/

7

6

5

4

Элсэлтийн шалгалт  

A-

B

B-

C

 

6.7.5.Олон улсын бакалавриат (IB)  хөтөлбөрийн ахисан түвшний үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд

 

IB /HL-ахисан түвшин/

7

6

5

4

Элсэлтийн шалгалт  

A

А-

B

B-

 

6.7.6.TOEFL, IELTS болон PTE шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын  үнэлгээтэй дүйцүүлэхэд /оноогоор/

 

Элсэлтийн

шалгалт  

A

A-

B

B-

C

C-

TOEFL /IBT/

102-120

94-101

79-93

60-78

46-59

35-45

IELTS

7.5-9

7

6.5

6

5.5

5

PTE

76-89

66

56

46

36

29

 

6.7.7.SAT-ийн үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд

 

Элсэлтийн шалгалт  

A

A-

B

B-

C

C-

SAT

800

750

700

650

600

550

 

6.7.8.Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн шалгалт нь бүрэн дунд боловсролын төгсөлтийн шалгалттай нэгдмэл авдаг гадаадын ахлах сургууль төгссөн болон энэ журмын 6.1-д зааснаас бусад олон улсад хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээтэй оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог элсэлтийн шалгалтын дүн, оноонд дүйцүүлэхэд дараах зарчмыг баримтална. Үүнд:

 

Элсэлтийн шалгалт  

A

A-

B

B-

C

C-

Үсгэн үнэлгээтэй дүйцүүлбэл

A

A-

B

B-

C

C-

 

Элсэлтийн шалгалт  

A

A-

B

B-

C

C-

Гүйцэтгэлийн хувиар дүйцүүлбэл

90-100%

80-89%

70-79%

60-69%

50-59%

40-49%

 

Элсэлтийн шалгалт  

A

A-

B

B-

C

Тоон үзүүлэлтээр

дүйцүүлбэл

5

4.5

4

3.5

3

 

Элсэлтийн шалгалт  

A

A-

B

B-

C

C-

Оноогоор дүйцүүлбэл

90-100

80-89

70-79

60-69

50-59

40-49

 

6.7.9.Олон улсын шалгалтад авсан үнэлгээг Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхдээ хэмжээст оноо /CEEB/, амжилтын чанарын индексээр тооцож гаргана.

6.7.10.Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын тухайн жилийн хичээл тус бүрийн амжилтын чанарын индексийн тархалтын мужид шилжүүлэн тухайн харгалзах мужийн дээд хэмжээгээр нь тооцож гаргана.

6.7.11.Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэхдээ сүүлийн 2 жилийн дотор олгогдсон олон улсын шалгалтын сертификат, дүнгийн хуудсыг үндэслэнэ.

6.7.12.Дүйцүүлсэн оноо нь олон улсын шалгалтад хамрагдаж, сертификат, гэрчилгээ авсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.